|

“Уурхайчин” соёлын ордны өвөл цагийн үйл ажиллагаа эхэлнэ

magnai 2015/10/09 362 0

“Уурхайчин” соёлын ордны өвөл цагийн үйл ажиллагаа эхэлнэ

Уурхайчин соёлын ордны соёл урлагийн ажлын 38 дахь жилийн нээлт энэ баасан гаригт болно. Өвөл цагийн соёл урлагийн ажлын нээлтэнд зориулж энэ сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд "Номыг бусдад уншуулахын тулд цуглуулдаг” номын үзэсгэлэн, Монгол- Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн нээлтийг тохиолдуулан гэрэл зургийн үзэсгэлэн, "Эргэн дурсахуй” шинэ уран бүтээлийн тоглолт болох аж.

Мөн Хүдрийн ил уурхайн хамт олон оролцсон "Game show” цэнгээнт уралдаан, хүүхдийн дугуйлангуудын нээлтэнд зориулж "Шавь нартаа барих бэлэг” дугуйлангийн багш нарын тоглолт, "Алтан намар” шилдэг дуучдын нэгдсэн тоглолт зохион байгуулагдана.

МУСГЗ Д.Дашдондов "Соёл урлагийн үнэ цэнэ” сэдвээр дугуйлангийн хүүхдүүдтэй уулзалт ярилцлага хийх юм. Энэ өдрүүдэд "Элэг нэгтэн” Монголын уран сайхны шинэ кино, үйлдвэрийн ахмадууддаа зориулж "Мөнхийн залуу нас” нийтийн бүжиг болох юм байна.
Н.Гантөгс
erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top