|

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан

magnai 2015/10/12 633 0

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2015 оны  аравдугаар сарын 11-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг.Салхи баруун өмнөөс 5-10 м/сек. 17 цагт 13 хэм, 20 цагт 8 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт:  15 хэм дулаан, харьцангуй чийгшил 21 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны аравдугаар сарын 11-ны 20 цагаас аравдугаар сарын 12-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 хэм, бусад нутгаар 13-18хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 11-16хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 хэм  дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 16-18хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2015 оны аравдугаар сарын 13-ноос аравдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.



 

Санал болгох

Сэтгэгдэл

top