|

Гадаадын иргэнийг үнэгүй эмчлэх хөтөлбөрт Б.Эрхэс хүү хамрагдахаар болжээ

magnai 2015/10/12 1910 23

Гадаадын иргэнийг үнэгүй эмчлэх хөтөлбөрт Б.Эрхэс хүү хамрагдахаар болжээ

БНСУ-ын эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн хөгжлийн хүрээлэнгээс гадаадын иргэнийг үнэгүй эмчлэх хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг байна. Энэхүү хөтөлбөрт энэ жил 15 улсын 1000 гаруй өвчтөн оролцсоноос Орхон аймгийн 9 настай Б.Эрхэс хүү үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдахаар болжээ.

Гадаадын иргэнийг үнэ төлбөргүй эмчлэх хөтөлбөрт манай улсаас анх удаа хамрагдаж байна.Энэ хөтөлбөрт хамруулах хүмүүсийг очоод эмчлэгдэх байдал болон гадаадад давхар эмчилгээ хийлгээгүй байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг гэнэ.

Б.Эрхэс хүү Орхон аймаг Баян-Өндөр сумын оюут багт амьдардаг, тархины мэдрэлийн гажиг гэх өвчтэй юм байна.Энэ жилийн тухайд гадаадын иргэнийг үнэгүй эмчлэх хөтөлбөрт 1000 гаруй өвчтөнөөс нийт 2 өвчтөн сонгогдсоны нэг нь Б.Эрхэс, мөн Казахстан улсын 3 настай хүү юм байна. Эмчилгээний төлбөрийн тухайд ойролцоогоор 40-60 сая вон буюу 80-120 орчим сая төгрөг-ний зардал гарч байгаа гэнэ.

erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top