БНХАУ-ын мэргэжилтнүүд болон МХЕГ-аас ирсэн ажлын хэсэг ОХУ-руу мах экспортолдог үйлдвэрүүдэд шалгалт хийсэн байна. Орхон аймагт мах экспортлох эрх бүхий АА зэрэглэлтэй Эрдмийт, Монгэма, Эрдэнэт мах маркет гэсэн гурван аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг.ОХУ-д мах экспортлох шаардлагын дагуу тухайн ажлын хэсэг манай аймгийн дээрх үйлдвэрүүдтэй танилцаж, мах экспортлох боломж байгаа эсэхийг судалж шалгалт хийжээ.
Энэ хүрээнд Махмаркет-300 тонн, Эрдмийт компани-400 тонн нийтдээ ОХУ-руу 700 тонн адууны мах экспортлохоор болжээ. Харин БНХАУ-н зүгээс тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг тавьсан бөгөөд тодорхой хугацааны дараа эргэн шалгах юм. Энэ жилийн тухайд баруун аймгуудаар шүлхий гарсантай холбоотойгоор салаа туурайтай малын мах худалдан борлуулах боломжгүй болсон гэж байна.
Өмнөх жилд Орхон аймгийн Монгэма, Мах маркет Эрдмийт гэсэн 3 компани тус улсруу 800 орчим тонн үхэр, адууны махыг гаргаж байжээ.
Мах нийлүүлэх үйлдвэрүүдэд тавигдах гол шаардлага нь хөдөө орон нутгаас бэлдэж байгаа малын махны гарал үүсэл, үйлдвэрийн ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр биелүүлсэн байх.
Товчхондоо манай үйлдвэрүүдийн мал төхөөрөх орчин шаардлага хангажээ.Энэ жилийн тухайд ОХУ-с нэг кг адууны махыг 4000 төгрөгөөр авах санал ирүүлсэн бөгөөд 700 орчим тонн махыг ийм үнээр авах юм байна.