|

“Зэс эрдэнийн хувь” ХК Эрдэнэт үйлдвэртэй хүдэр ашиглах гэрээ байгуулахаар болжээ

zulaa 2015/10/22 1050 0

“Зэс эрдэнийн хувь” ХК Эрдэнэт үйлдвэртэй хүдэр ашиглах гэрээ байгуулахаар болжээ

 

"Зэс эрдэнийн хувь” хувьцаат компани 2015 оны аравдугаар сарын 30-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хүдэр ашиглах гэрээ байгуулахаар болжээ. Эрдэнэт үйлдвэр хүдэр ашиглах гэрээнд хувь эзэмших талаар тусгахгүй гэсэн шийдвэрийг гаргасан гэж байна.

Ажлын хэсэг дээрх шийдвэрийг аравдугаар сарын 21-ний өдөр гаргасан байна.

Зэс эрдэнийн хувь компани Эрдэнэт үйлдвэрийн технологийн бус исэлдсэн хүдрийн овоолгыг түшиглэн катодын зэс үйлдвэрлэхээр 2013 оны тавдугаар сарын 2-нд гэрээ байгуулж байжээ.

Энэхүү гэрээний хүрээнд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, үйлдвэрийн газрыг сонгож авсан зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулжээ.

Одоо хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэнээр үйлдвэр барихад бэлэн болох гэнэ.

Тус компани жилд 5000 тонн хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөжээ. Техник эдийн засгийн үндэслэлд тусгаснаар жилд 10-15 сая долларын ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна. Харин ашиглахаар төлөвлөж байгаа 8а, 12 гэсэн 2 овоолгод нийлээд 21 сая тонн хүдэр байгаа бөгөөд үүнд 120 мянган тонн зэс агуулагджээ.

 

Эрдэнэт инфо

Санал болгох

Сэтгэгдэл

top