Хятад улс 2020 он гэхэд Орост оруулах хөрөнгөө 12 тэрбум долларт хүргэх төлөвлөгөөтэй байна. Бээжинд ОХУ, БНХАУ-ын засгийн газрын тэргүүн нарын уулзалтын хүрээнд Орос-Хятадын үйлдвэр худалдааны бүлгийнхний эдийн засгийн форум дээр тийнхүү мэдэгдсэн юм.
Одоогоор Хятад улсаас дөнгөж 3.5 тэрбум доллар оросын эдийн засагт оруулж байгаа бол долоон жилийн дараа энэ тоо даруй нэмэгднэ хэмээн хоёр тал үзэж байгаа юм.
Ингэхийн тулд Оросын талаас эдийн засгийн хууль тогтоомжийг улам ил тод болгож, Хятадын капитал оруулах уур амьсгалыг сайжруулах нь зайлшгүй чухал.
Энэ он гарсаар хоёр талын худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.5 хувиар унасан байна. Хоёр орны удирдагчид бараа таваарын эргэлтийн жил дутмын хэмжээг 2015 он гэхэд 100 тэрбум, 2020 он гэхэд 200 тэрбум долларт хүргэх зорилт тавилаа.