МОСКВА. /RIA Novosti/. Одоо баримталж буй бодлогоосоо ОХУ татгалзахгүй бөгөөд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээ үүнд тус дөхөм болохгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер мэдэгджээ.
Крым Орост нэгдсэнийг Барууны орнууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд
Оросын баримтыг няцаан Донбассын мөргөлдөөний хариуцлагын ихээхэн
хэсгийг Москвад тохож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Оросын хэд хэдэн
улс төрч болон бизнес эрхлэгчид, мөн түүхий эд, батлан хамгаалах
салбарын компаниуд, төрийн мэдлийн банкуудад хэд хэдэн үе шаттайгаар
хориг арга хэмжээ авсан билээ.
"Мэдээж хориг арга хэмжээ Оросын эдийн засагт нөлөөлж байгаа. Гэхдээ
Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг бодлогоосоо ямар нэг байдлаар
татгалзахад хүргэх хэмжээнд нөлөөлөхгүй байна” гэж Картер Америкийн
дипломатчид болон цэргийнхний Оросын талаар хийсэн нууц зөвлөлдөөний
дараа мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг