|

Дуучин Д.Найдандоржийн гэр бүлийн аз жаргалтай агшин

namuunaa 2015/10/26 3389 228

"Эхийн сэтгэл”, "Хайраар зөөлөрдөг хорвоо" "Сэтгэлийн нандин” зэрэг дуугаараа олны сэтгэлийг булиглуулж Д.Найдандорж хэдийнээ дууны урлагт өөрийн байр сууриа олсон. Тэрбээр СУИС-ийн оюутан байх үеэсээ дуунд дуртай түмэндээ уран бүтээлээ хүргэж байсан.

Багаасаа дуучин болохыг хүссэн хүслээ өөрийн хөдөлмөр хичээл зүтгэлээрээ биелүүлж өөөрийн уран бүтээлийнхээ санг арвижуулж яваа авьяаслаг дуучин. Амьдралын ханиараа Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Аж үйлдвэрийн гавьяат ажилтан н.Жадамбын хамгийн том зээ охиныг сонгосон. Түүний хайртыг Д.Номинзул гэдэг. Өнгөрөгч хавар Хүмүүнлэгийн их сургуулийг төгссөн. Хосууд хөөрхөн охинтой. Энэ удаад залуу хосуудын аз жаргалтай агшинг мөнхөлсөн гэрэл зургаас сонирхуулж байна.

Дашрамд дуулгахад, залуу дуучин маань энэ сарын 30-нд Монгол бөхийн өргөөнөө "Хайраар зөөлөрдөг хорвоо" тоглолтоо эгшиглүүлэх гэж байгаа билээ.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20

Санал болгох

Сэтгэгдэл

top