"Аавыгаа
санахаар", "Чамайг нэхсэн сэтгэл", "Дүүгээ санана" зэрэг олон сайхан хит
дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин бол
П.Идэржавхлан. Тэрбээр өчигдөр өөрийн бие даасан хоёр дахь тоглолтоо
түмэн олондоо зориулан тоглосон билээ.
Түүний гэргийг З.Онон гэдэг. Тэрбээр "Х Түц" продакшинд жүжигчнээр ажилладаг бөгөөд орчин үеийн "Учиртай 3" киноны Хоролмаагийн дүрээр уншигчид маань илүүтэй сайн танина. Хосууд өдгөө хоёр хөөрхөн охинтой жаргал дүүрэн амьдарч яваа залуу гэр бүл. Тэгвэл урлагийн гэр бүлд дөрвөн өрөө байр "Sunshine Vilage" бэлэглэсэн гэнэ шүү.