|

Крис Браун нууц охинтой

namuunaa 2015/03/05 1043 0
шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр дуучнаас сэтгэл санааны хохирол гэгдэх 3.3 сая ам.доллар нэхэмжилж буй тухай "Hollywoodlife.com” мэдээллээ. Ами ажилгүй учир охиноо ганцаараа өсгөхөд хүндрэлтэй байгаа гэнэ. Охин есөн сартай бөгөөд шинжилгээ хийж үзэхэд Крис Брауны хүүхэд болох нь тогтоогдсон гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн байна. Эмэгтэй өнгөрсөн онд Нью Йорк хотноо байрлах нэгэн шөнийн клубэд Кристэй танилцжээ. Тэрбээр жирэмсэн болсноо дуучинд хэлсэн ч Крис хэл амаар доромжилж, нэр хүндэд нь халдсан хэмээн цагдаад хүртэл хандаж байжээ. Крис Брауныг охиноо өсгөж, ирээдүйд нь санаа тавихыг шаардсан байна.


Ами охиныхоо эцэгт хандаж "Муу залуу байхаа боль. Одоо охиныхоо төлөө сайхан амьдар. Би чамд гайхалтай бэлэг өглөө. Чи хэзээ ч харамсахгүй. Охин чамд аз жаргал өгөх болно” гэж мэдэгджээ. "Hollywoodlife.com” сайт "Таны бодлоор Крис Браун сайн эцэг байж чадах уу” гэх санал асуулгыг уншигчдынхаа дунд явуулсан байна. Санал асуулгад 21 мянган хүн оролцсон бөгөөд 66.9 хувь нь "Тийм” гэж хариулжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top