|

МАН цалин хасахыг дэмжихгүй

namuunaa 2015/10/26 823 0

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслүүдийг тус бүр хэлэлцжээ.

Монгол Улсын 2016 оны төсвийн хуультай холбоотойгоор 2900 орчим улстөр, захиргааны албан тушаалтнуудын цалин 30 хүртэл хувиар хасагдах болж буй. Үүнийг тус бүлэг дэмжих боломжгүй хэмээн үзсэн байна. 

Мөн шатахууны Онцгой албан татварыг нэмэх бус шатахууных нь үнийг бууруулахад Засгийн газар анхаарах ёстой. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ 2 дахин буурчихсан байхад монголчууд үнэтэй шатахуун хэрэглэж байна. Жишээ нь Улаанбаатар хотоос 300 гаруй км-т орших Алтанбулаг суманд 1 литр шатахуун 1000 төгрөгийн үнэтэй бол Улаанбаатар хотод 1800 төгрөг байгаа. Тайвань зэрэг улс орнууд шатахууныхаа үнийг литр тутамд 500 төгрөгөөр бууруулсан. Иймээс Засгийн газар шатахуунд ногдуулах ОАТ-ыг нэмэгдүүлэх бус үнийг нь бууруулахын төлөө ажиллах шаардлага байна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Тус бүлэг Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагаа тавихаар санал нэгджээ.

Үүнээс гадна Зарлагын дэд хороонд хандаж нийслэлийн төсвийг хянаж үзэх ёстой гэсэн шаардлага тавихаар болсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top