|

Хуушуур 1000, айраг 4000 төгрөгийн үнэтэй байна

tonshuul 2015/07/11 887 0

Хуушуур 1000, айраг 4000 төгрөгийн үнэтэй байна

 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд 600 орчим худалдаа үйлчилгээний цэг ажиллаж байна.

Энэ жилийн наадмаар хуушуур 1000 төгрөг, айраг нэг аяга нь 1500, нэг литр нь 4000 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Мөн зарим асарт шорлог 10 мянган төгрөг, адууны чанасан мах 100 гр нь 2000 төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

Түүнчлэн ус ундаа, зайрмаг, хөөсөн чихэр зэрэг бүхий л төрлийн амттан зарж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top