|

Монголын баячуудын үйлчлүүлдэг дэлгүүрийн чамин эдлэлүүдийн үнэ цэнэ

tonshuul 2015/02/06 1419 0

Монголын баячуудын үйлчлүүлдэг дэлгүүрийн чамин эдлэлүүдийн үнэ цэнэ

 

Эдийн засаг хямарч, иргэд ганц талхаа хүртэл хувааж авч байна гэсэн мэдээлэл хаа сайгүй тараад байгаа. МУ-ын Ерөнхий сайд хүүхдийн мөнгийг танаж эдийн засгаа хэмнэх уриалга хүртэл гаргаж байсан. Тэгвэл жирийн иргэд талх төмсөө дийлэхгүй шахам амьдарч байхад хотын төвд байрлах баячуудын дэлгүүрт харин бизнес ид цэцэглэж, брэндийн бараа бүтээгдэхүүний борлуулалт тун сайн байгаа гэнэ.Ингээд та бүхэнд манай улсад хамгийн үнэтэй зарагдаж байгаа хувцас, цүнх, гутал болон үнэт эдлэлийг та бүхэндээ танилцуулъя.


Hermes брэндийн цүнх 18.000.000


Энэхүү цүнх нь Монголд 18 саяар худалдаалагдаж байгаа бөгөөд Монголын оддоос дуучин Ану барьдаг. Өөрийнхөө цүнхийг нэг хэсэг рекламдаж хэвлэлээр шуугиулаад байсан бол түүний цүнхийг хуурамч гэж зарим нэг нь хэлж байсан ч дуучин Анугийн хувьд би хэзээ ч дуураймал юм барих хүн биш хэмээдэг нэгэн.  Арван найман саяар үнэлэгдэж байгаа энэ цүнх "Скай” Их дэлгүүрт худалдаалагдаж байна.

Матрын арьсан туфль 10.000.000
Сүүлийн үед матар, могойн арьс гэхээр л үнэ нь тэнгэрт хаддаг болж. Ямар ид шидтэй юм гэдгийг нь мэдэхгүй ч ямартаа ч матрын арьс гэхээр л уулга алддаг одууд матар могойн арьсан ямар ч гутлыг булаацалдаад авдаг сурагтай. Монголд 10.000.000 төгрөгөөр орж ирсэн боломжийн машин худалдаж авах боломжтой. Хэрвээ орж ирээд удсан бол ийм хэмжээний мөнгөөр хоёр машин ч авчихаж болно. Тэгвэл машины үнэтэй ганц туфль мөн л баячуудын орж үйлчлүүлдэг "Скай” Их дэлгүүрийн лангуун дээр худалдаалагдаж байна.

 "Vertu” брэндийн алтаар бүрсэн утас 77.800.000



 Энэхүү брэндийн утсыг барих гэж олон хоног нойргүй хонодог  Монгол одууд бий гэнэ шүү. Харин энэхүү утсыг хамгийн анх Монгол модель агентлагийн захирал Д.Болормаа барьсан гэдэг. Тэрээр хоёр өрөө байрны үнэтэй  нэр төрийн баталгаа болсон алтан утсаа ихээхэн нандигнадаг юм билээ. Асар үнэтэй энэ гар утас "Central tower” дэлгүүрт зарагдаж байна. Сүүлийн үед залуучууд гар утсаар гангарч, дугаараар нь зэрэг зиндаагаа илэрхийлдэг болоод байгаа. Тиймээс ч 77.800.000 төгрөгийн үнэтэй гар утас барьдаг хүн цөөнгүй байдаг бололтой.















"Rostaing”  брэндийн матрын арьсан цүнх 15.000.000



Энэхүү цүнх нь матрын арьсаар хийгдсэн цүнх бөгөөд хатуу материалтай  бор өнгөтэй. "Rostaing” брэнд нь ихэнхдээ матрын арьсыг гол материалаа болгодог бөгөөд Монголд салбараа байгуулж, ямааны арьс худалдан авч, зарим бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд байгаа. Хэдийгээр тус компани Монголоос зарим түүхий эдээ авч байгаа ч өөрсдийнхөө үнэтэй чамин бүтээгдэхүүнийг ч Улсын Их дэлгүүрийн гуравдугаар давхарт байрлах бутикээрээ дамжуулан худалдаалж байна. Монголд нэг ямаа 100.000 төгрөгийн үнэтэй байгаа. Тэгвэл тус брэндийн ганцхан цүнх 150 ямааны үнэ хүрч байна.





Алмазан зүүлт
7.0-20.0 сая төгрөгөөр үнэлэгдэж байна

Хүүхнүүдийн найз гэгддэг алмаз эрчүүдийн хувьд мөнгөний дайсан. Хямдхан, жижиг алмазан шигтгээтэй гоёл чимэглэл цөөнгүй байдаг ч өвөрмөц өнгө, хэлбэртэй алмаз эрдэнэс дэлхийн хамгийн үнэтэй чулуунд тооцогддог. Уг 75 каратын лийрэн хэлбэртэй зүүлт гэхэд л таван сая долларын үнэтэй. Алмаз, цагаан алт Монголын баячуудын хувьд энгийн нэгэн гоёл чимэглэл болон хувирсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Хөх алмазан зүүлтний үнэ түүнээс ч илүү үнэтэй. 40.63 каратын зүрхэн хэлбэртэй бадмаараг, нийтдээ 155 карат алмаз шигтгэсэн уг зүүлт Британийн гоёл чимэглэл цуглуулагчийнх аж. Титэм болон хувирчихдаг шидтэй уг зүүлтийг Шведийн лаборатори ховор чимэглэлд тооцжээ. Түүний үнэ нь  монгол мөнгөөр тооцоход 20.0 сая төгрөг. Тэнгэрт тулсан үнэтэй энэ ховор чамин эдлэлүүд  мөн л "Central tower”-д эзнээ хүлээж байна.

shudarga mn

Санал болгох

Сэтгэгдэл

top