|

УИХ-ын гишүүдийн цалинг 30 хувиар хасахааргүй боллоо

namuunaa 2015/10/29 759 0

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа билээ. 

 

Энэ үеэр улс төрийн албан тушаалтнуудын цалинг 30 хувиар, төрийн захиргааны албан тушаалтнуудын цалинг 10 хувиар хасах асуудлыг хэлэлцэв. Энэ асуудалд байнгын хороон дээр Д.Дэмбэрэл гишүүн "Ийм хоёрын хооронд юмаар хөөцөлдөөд хэрэггүй. Бүрэн эрхийн хугацаанд 300-хан сая төгрөг төвлөрч байна. Цалин хасаад хэрэггүй" гэсэн санал гаргаад байнгын хороонд дээр дэмжигдсэн байна.  

Д.Дэмбэрэл гишүүний гаргасан саналаар санал хураахад чуулганд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэнээр УИХ, Засгийн газрын гишүүдийн цалинг 30 хувиар бууруулахааргүй боллоо.

Санал болгох

Сэтгэгдэл

top