БНСУ-д Монгол Улсын иргэдийн зорчих виз мэдүүлэх нөхцлийг өөрчлөх шийдвэр гарснаас хойш тус улсыг зорих
монголчуудын тоо нэмэгдсэн.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар БНСУ-д манай улсын 30 мянга гаруй иргэн амьдардаг албан бус тоо бий.
Үүнээс албан ёсны зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхэлж буй 7000 орчим иргэн байдаг аж. Харин хууль бусаар 15 мянга орчим иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл байна.
Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад тус БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэх, тус улсыг зорих иргэдийн тоо эрс нэмэгджээ. Үүнийг дагаад виз татгалзлын хувь ч багасчээ.
Т.Болормаа