|

Цасан шуурганы үеэр аян замд гарахгүй байхыг анхааруулж байна

saikhnaa 2015/11/18 946 24
Гамшгийн шуурхай удирдлагын газраас ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.2015 оны 11 сарын 18,19-ний өдөр ихэнх нутгаар, 20-ны өдөр төв болон зүүн зүгийн нутгаар, 21-ний өдөр нутгийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурн

Цасан шуурганы үеэр аян замд гарахгүй байхыг анхааруулж байна

 

а.

Иймээс цас их хэмжээгээр орж хүчтэй салхи шуурга болох үеэр зам, даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугаманд саатал гарч болзошгүй тул аймаг сум дүүргийн онцгой байдлын алба бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн цаг агаарын аюултай үеэр иргэд хол ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналт анхаарлаа сайжруулах, сум багаас алслагдсан айл өрх, отор нүүдлээр яваа малчдын судалгааг гаргах, хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халь-таргаа гулгааны улмаас зам тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, эвдрэх, шатахуун дуусах, холбоо тасрах зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд Авто тээврийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.2-д заасныг үндэслэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top