Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлттэй ажиллаж, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах зорилтын хүрээнд Ган бөөрөнцөг цувих цехд технологийн шинэчлэл хийгдлээ. Дизелийн түлшээр ажилладаг зуухыг нүүрс хийжүүлэх зуухаар сольж, 1 тонн ган бөөрөнцөгийн өөрийн өртгийг 33 хувиар бууруулах төслийг өнөөдөр ашиглалтанд хүлээн авлаа.
Нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтанд хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр тэргүүтэй уул уурхайн яамны төлөөлөгчид, Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга И.Болд тэргүүтэй аж үйлдвэрийн яамны төлөөлөгчид, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцов.
"Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцөг цувих цех нь жилд 40, 60, 80, 100 мм-ийн голчтой, 50 мянган тонн тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай.
"Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцөг цувих цех Монголд анх удаа хаягдалгүй технологи нэвтрүүллээ.
У.Цэрэнбат