Дэлхийн
зах зээлийн үнээс хамааран үйлдвэрийн ашиг орлого нь байнга хэлбэлзэж
байдаг "Эрдэнэт" үйлдвэр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ.
Ингэснээр жилд 2.9 тэрбум төгрөгийг хэмнэх юм байна.
"Эрдэнэт"
үйлдвэрийн засвар механикийн завод жижигхэн эрэг боолтноос эхлээд уул
уурхайн үйлдвэрлэлд шаардлагатай голдуу импортоор оруулж ирдэг
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.
Үйлдвэрийн хэмжээнд импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөтөлбөр
батлуулж, энэ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 2.9 тэрбум төгрөг хэмнэх
тооцоо гаргажээ.
Өнгөрсөн
зургаадугаар сард ашиглалтад орсон баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах
хэсгийн хоёр тээрэм бий. Энэ тээрмийн хуягийг засвар механикийн заводод
үйлдвэрлэж эхэлсэн байна.Эхний тээрмэнд 14 нэр төрлийн 375 тонн хуяг
хэрэгтэй бол дараагийн тээрмэнд 234 тонн хуяг шаардлагатай юм байна.
Эдгээр
хуягийг Эрдэнэт дотооддоо үйлдвэрлэнэ. Тус завод Оюутолгой компаниас 6
төрлийн бүтээгдэхүүний захиалга авсан бол өнөөдрийн байдлаар уул уурхайн
90 компани бүтээгдэхүүн авах захиалгаа өгчээ.