|

Эрэлттэй байгаа “Харвони” эмийг 400 ам.доллараар худалдаална

saikhnaa 2015/12/08 860 0

Эрэлттэй байгаа “Харвони” эмийг 400 ам.доллараар худалдаална

 

Эрүүл мэнд, спортын яам АНУ-ын "Gilead Sciences” компанитай хамтран элэгний архаг вирусыг эмчлэх "Харвони” эмийг Монгол Улсад 98 хувийн хөнгөлөлттэйгээр оруулж ирэх  гэж байгаа билээ. С вирусын эсрэг үйлчилгээтэй энэхүү эмийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаалж эхлэхээр болсон байна.

Эхний ээлжинд 1600 хүн хэрэглэх хэмжээний эм орж ирэх бөгөөд цаашид хүн амын хэрэгцээнд тулгуурлан нийлүүлэлт хийнэ гэж "Gilead Sciences” компани мэдэгджээ.

Тус эмийн худалдаалагдах үнийг тухайн оронд С вирусын тархалт ямар байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, өвчний дарамт зэргийг харгалзан үзэж тогтоодог аж.

АНУ-ын зах зээлд уг эм нь 94.000 ам.доллараар худалдаалагддаг бол хамтын ажиллагааны хэлэлцээрийн дүнд дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн хямдаар буюу зөвхөн Египет болон Монгол Улсад 400 ам.доллараар худалдаанд гаргахаар болсон байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

top