|

Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгтэй гэв

saikhnaa 2015/12/11 866 0

Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгтэй гэв

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун устөрөгчийн бөмбөгтэй болсон гэж төрийн мэдээллийн агентлаг дамжуулсан тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг уламжиллаа.

Лхагва гарагт зэвсгийн үйлдвэрлэлийн явцад хяналт хийх үедээ Ким тус мэдэгдлийг хийсэн байна.

Цөмийн зэвсэгтэй, нууцлагдмал байдаг Хойд Солонгосын устөрөгчийн бөмбөгтэй болсон гэдэг мэдээллийг үнэн гэж батлах нь маш хэцүү гэж судлаачид хэлж байна.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн KCNA агентлагаас хийсэн мэдээллээр, тус улс өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд атомын бөмбөг, устөрөгчийн бөмбөгтэй болсон гэсэн байна.

Термо цөмийн бөмбөг, устөрөгчийн бөмбөг нь ердийн цөмийн бөмбөгөөс хүчин чадлын хувьд илүү өндөр байдаг аж.

Хэрэв Ким устөрөгчийн бөмбөгийн талаар мэдээллийг үнэхээр хийсэн гэвэл, өөрийн орны зэвсгийн талаар хийсэн анхны мэдэгдэл болох юм.

Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн бодлогын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ли Чун Гёны хэлж буйгаар, Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгийг хараахан  бэлэн болгоогүй, одоогийн байдлаар ажиллаж байх магадлалтай гэсэн юм.

Өнгөрөгч 10-р сард болсон Эрх баригч Коммунист Ажилчдын намын 70 жилийн ойн баярын үеэр хийсэн илтгэлдээ Ким, хэрэв шаардлагатай гэж үзвэл АНУ-тай дайн хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top