Сэжигтэн Э нь Баянгол дүүрэг дэх "Түндэмүн”, Б нь XIII хороололд байрлах нэгэн саунд тус тусдаа бүгэж байсан гэнэ. Тэд хэрэг хийхээр бэлтгэж байхдаа цахим хуудсанд байршуулсан зарын дагуу "Дробинк" маркийн буу худалдан аваад банк дээрэмдсэнийхээ дараа гол руу шиджээ.
Түүнийг нь цагдаагийн ажилтнууд хайж байгаа юм байна. Түүнчлэн банк дээрэмдэхдээ үүдэнд нь байрлуулсан саарал өнгийн "Приус 20” маркийн машинаа XXI хорооллын орон сууцнуудын дунд орхисон байжзэ. Банкнаас дээрэмдсэн 380 орчим сая төгрөгөө хар үүргэвчинд хийж, тээшиндээ нуусныг цагдаагийнхан эд мөрийн баримт болгож хураан аваад банкинд нь хүлээлгэн өгсөн гэнэ.
Э, Б нар өмнө нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр нь дампуурч, их хэмжээний өрөнд орсон тул дээрэм хийсэн гэж мэдүүлж байгаа аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.