Австрийн Зальцбург хотын дэргэд орших Фушль-ам-Зее хэмээх жижиг хотод малтлага хийсэн археологчид XIII зууны үеийн маш ховор зүйлийг олжээ.
Энэ зүйл үүрэн гар утсыг санагдуулах аж. Судлаачид одоогоор 800 жилийн настай энэ зүйлийн бодит зориулалтыг тогтоож чадахгүй байгаа ч интернэт хэрэглэгчид хамгийн зоригтой таамаглалуудыг дэвшүүлэхээсээ айхгүй байгаа юм.
Энэ ер бусын зүйл дээр нь товчлуур болон дэлгэц дүрсэлсэн шавар хавтан гэнэ. Дээр нь хуучны бичвэр байгаа аж.
Түүхчид өнөөгийн Иран, Ирак Улсуудын нутаг дэвсгэр дээр байршиж байсан эртний Месопотамийн бичгийн эх сурвалж ямар учраас Австрид очсоныг ойлгохгүй байгаа юм.
Өмнө нь эндээс үүнтэй ижил эд зүйлс ер олдож байгаагүй билээ.
Эх сурвалж www.wikimon.mn