Уул уурхай болон тэр дундаа түүхий эдийн зах зээлд хар түүх дагуулсан 2015 он улиран одлоо. Харин энэ онд уул уурхайн компаниуд зах зээлд тэсч үлдэх бодлого баримтлах хандлагатай байна.
Ханшийн уналттай холбоотойгоор салбарын компаниуд хөрөнгө оруулалтын зардлаа танасан бодлого энэ онд ч үргэлжилнэ.
Учир нь өнгөрсөн хэдэн жилд дийлэнх компаниуд гарцаа нэмэгдүүлж,
ханшийн уналтын нөлөөг бууруулж байсан юм. Харин 2015 оноос жижиг
компаниуд зардлаа дийлэхээ больж, уурхайнуудаа хааж байлаа.
Салбарын
яамны мэдээлснээр өнгөрсөн онд нийт 43 уурхай нээгдсэн бөгөөд энэ нь
өмнөх оноос 40 орчим хувиар өссөн дүн болж байгаа юм. Эдгээр төслүүд
ханшийн түвшин өндөр байх үед батлагдаж, хөрөнгө оруулалт нь шийдэгджээ.
Одоогоор
хэрэгжиж дуусаагүй болон зогссон 13 уурхай, баяжуулах үйлдвэрийн төсөл
үлдээд байна. Хэдийгээр шинэ уурхай, баяжуулах үйлдвэрийн тоо хэмжээ
буурах ч "Оюу Толгой"-ийн далд уурхай, Цагаан Суварга зэрэг төслүүд ханш
сэргэх үед ашиглалтад орох аж.
Энэ
онд ч салбарын голлох компаниуд одоогийн уурхайнуудынхаа гарцыг илүү
нэмэх хандлагатай байна. "BHP Billiton", "Rio Tinto" зэрэг компаниуд
зөвхөн томоохон төслүүдэд төвлөрдөг нь энэ боломжийг бүрдүүлж байгаа
ажээ.
Харин жижиг олон төслүүд хэрэгжүүлэгч "Glencore" зэрэг компаниуд гарцаа танахаас өөр аргагүйд хүрч байгаа юм.
Шинжээчдийн
таамаглаж байгаагаар ирэх 2-3 жилд зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдэл
буурах хандлагатай байна. Зах зээл сайнгүй байгаа ч дотоодод шинээр олон
тооны уурхай, баяжуулах үйлдвэрүүд үүдээ нээж байна.
Ж.Чимэг