|

Төрийн сүлдэндээ амьтан дүрсэлсэн улсууд

saikhnaa 2016/01/08 744 0


Дэлхийн олон улс өөрийн орны төрийн сүлдэндээ амьтан дүрсэлсэн байдаг ажээ. Араатны хаан арсланг төрийн сүлдэндээ дүрсэлсэн улс орон хамгийн олон байдаг аж.

АРСЛАН-Бельги, Болгар, Их Британи, Гамби, Гана, Дани, Энэтхэг, Канад, Кени, Люксембург, Малави, Марокко, Нидерланд, Норвеги, Парагвай, Свазиленд, Сенегэл, Сингапур, Сьерра-Леон, Того, Фижи, Филиппин, Финланд, Чад, Швед, Шри-Ланк, Эфиоп, ӨАБНУ зэрэг 28 улс байна.

Харин жигүүртнээс бүргэд хамгийн олон буюу 21 орны төрийн сүлдэнд дүрслэгджээ.

БҮРГЭД-Австри, Албани, Гана, ХБНГУ, Египет, Замби, Индонези, Иордан, Ирак, Исланд, Испани, Йемен, Малави, Мексик, Нигери, Панам, Сири, Соломоны Арал, Судан, АНУ, Филиппиний сүлдэнд байдаг ажээ.

Тэгвэл бусад амьтдыг төрийн сүлдэндээ дүрсэлсэн дараах улс орнууд байна.

ҮХЭР-Андорра, Ботсвана, Энэтхэг, Исланд, Непал буюу Балбын вант улс, Нигер, Уругвай,

МОРЬ-Монгол, Венесуэл, Энэтхэг, Лесото, Нигери, Уругвай,

МАТАР-Лесото, Соломоны арал, Ямайка,

ТАГТАА-Гвиней, Кипр, Тонга, Фижи,

ИРВЭС-Заир, Малав, Сомали,

АЗАРГАН ТАХИА-Кени, Тринидад ба Тобого,

ЗААН-Гвиней, Зааны Ясан эрэг, Свазиленд


 

БАР-Малайз, Сингапур,

ЛУУ-Бутан, Исланд,

АЛАГ-ТАХЬ-Ботсван, Замби,

ЛАМ ГӨРӨӨС-Боливи, Перу,

ЯСТ МЭЛХИЙ-Сейшелийн арал, Соломоны арал

ТОТЬ-Сент-Льюс,

КЕНГУРУ-Австрали,

ЯМАА-Чад,

БУГА-Маврикий дүрсэлжээ.

М.Баяр


Санал болгох

Сэтгэгдэл

top