|

Орчин цагийн Монгол БАРБИ-гаар хэн тодров…

saikhnaa 2016/01/08 1040 0

Дуучин гэх тодотголтой ч дуулахаасаа илүүтэйгээр гадаад үзэмжиндээ ихээхэн анхаардаг дуучин Ч.Уранхолбоо буюу Ану нэлээд олон төрлийн мэс ажилбарын дараа урьдынхаасаа танигдахааргүй болтлоо өөрчлөгдөж, төрөл арилжсан.

Өдгөө хоёр ч хүүхдийн ээж болоод буй Ч.Ану фэйсфүүкийн идэвхитэй хэрэглэгчдийн нэг. Фэйсфүүкээрээ хоёр хүүхдийн ээж гэхээргүй өөрийнхөө гоо сайхан, бие хаа,  өмссөн зүүссэнээ гайхуулдаг түүнийг шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй.

Гэхдээ түүний биеэ сайхан авч явааг шагшин магтаж, гоо сайхных  нь нууцаас хуваалцахыг хүсэх бүсгүйчүүд ч бий.  Нүүрэндээ алтан утас суулгуулсан гэх түүнээс туршлага хуваалцсан нэгэн бүсгүй эцэст нь хохирогч болсон тухайгаа олон нийтэд мэдэгдсэн.

Тодруулбал дуучин Ч.Анугийн зөвлөсний дагуу "Алтан зүү” эмнэлэгт  8000 ам.доллараар алтан утас суулгуулсан бүсгүй саажилт өгч, удалгүй энд тэндээс нь утас цухуйх болжээ.

Ийнхүү хөөрхөн болж залуужих гэсэн биш хохирсон бүсгүй цагдаагийн байгууллагад хүртэл хандсан ч амжилт олоогүй аж. Хоёр ч удаа  түүний  гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Ингээд хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөв гэгчээр Ч.Ануг дуурайсан бүсгүй гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирч үлдсэн гэдэг. Түүнчлэн Ч. Анугийн фэйсфүүктээ оруулсан олон янзын зурганд хүмүүс өөр өөрсдийнхөө дүгнэлт хийж, сэтгэгдлээ үйлдээдэг.

Ч. Ануг гоё сайхан гэхээс илүүтэй "амьд барби”, хиймэл, дүр эсгэсэн, бүх юм нь худлаа гэх зэргээр шүүмжилдэг. Тэрбээр нэгэн уншигч түүнийг "орчин цагийн Монгол барби” хэмээн хочилж сэтгэгдэл үлдээжээ.

anu3

ану3

ану2 ану5 ану7ану6 ану4ану

Эх сурвалж: Bolod.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top