|

Н.Энхбаярын хэрхэн заналхийлж байсныг Ц.Элбэгдорж илчлэв

saikhnaa 2016/01/11 489 0

Н.Энхбаярын хэрхэн заналхийлж байсныг Ц.Элбэгдорж илчлэв

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ихээхэн хүчин чармайлт тавьсан Өршөөлийн хуульд авлигачдыг хамруулахгүй байх хувилбарыг УИХ хэлэлцэн батлахын урьд өдөр ерөнхийлөгч олон нийтийн сүлжээгээр дамжуулан МАХН-ын дарга Н.Энхбаярын далд заналхийллийг анх удаа илчилжээ.

Twitter хуудсандаа тэрбээр "Өршөөл надад хамаагүй гэх. Гэтэл хоригийг авбал 1.Төсвийг батлуулахгүй, 2.Засгаас гарна, 3.Их Хурлыг тараана гэх.Энэ Монголын төлөө ажил уу?” хэмээн жиргэсэн бөгөөд хэдийгээр нэр дурьдаагүй ч энэ нь Н.Энхбаярыг хэлсэн гэдэг нь бараг ойлгомжтой юм.

Ерөнхийлөгчийн хоригийг тойрон үйл явдал өрнөсөн сар шахамын хугацаанд, хэрвээ энэ хуулийг баталбал МАХН Засгийн газраас гарна гэх зэргээр зүйл бүрээр бойкотлож буй албан бус мэдээ тарж байсан боловч Монголын төрийн өндөр дээд албан тушаалтан энэ мэдээг үнэн хэмээн анх удаа хүлээн зөвшөөрсөн нь Ц.Элбэгдоржийн энэ жиргээ болж байна. Өхшөөлийн хуулийг хэлэлцэх явцад Н.Энхбаяр Засгаас гарна гэхээр үл барам, төсвийг батлуулахгүй, улмаар Их хурлыг тараана хэмээн айлгаж байсныг Ц.Элбэгдорж ийнхүү илчилжээ.

Л.Бат

tonshuul.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top