Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг Монгол охидтой наргиж цэнгэж байсан Вьетнам иргэдийн зураг бичлэг цахим ертөнцөд
тараад байсан. Тэгвэл үүнийг батлах мэтээр өнгөрсөн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо буюу Модны 2-т байрлах "Free” гэх нэртэй зочид буудал, караоке, алжаал тайлах үйлчилгээний газраас өнгөрсөн пүрэв гарагт цагдаагийнхан вьетнам иргэдийг саатуулсан байна.
Тэд охидын биеийг үнэлүүлэхийг зохион байгуулсан байж болзошгүй үйлдэлтэй байсаны зэрэгцээ хэргийн газарт хохирогч охид ч байжээ.
Уг хэрэгт Вьетнам авто засварын ажилчид байсан бөгөөд одоогоор 4 хүнийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд гадны иргэд болохоор гадуур шалгаж байгаа ажээ.
Эх сурвалж Bolod.MN
ЧОЙ