Нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүрэлцээ муугаас үүдэж цэцэрлэгт хамрагдаж чадалгүй гэртээ өнжиж буй хүүхдүүд олон бий. Тэгвэл эдгээр хүүхдүүд өөрийн хувь нэмрээ оруулахаар лам Б. Мөнхсайхан 108 хүүхдийн цэцэрлэг барихаар санаачилж "Нэг өдөр 50 төгрөг” сайн үйлсийн аян эхлүүлжээ.
Тэрбээр иргэдийн хандивалсан 50 төгрөгийг 50 гэж гололгүй цуглуулвал цэцэрлэг барим хэмжээний мөнгийг хуримтлуулж болно хэмээн лам Б. Мөнхсайхан дурьдаж байсан Үнэхээр ч далайд дусал нэмэр гэдэг. Хүн болгоний халаасанд 50 төгрөг бий. 50 төгрөгний хандивыг бага гэлтгүй хуримтлуулж 108 хүүхдийн цэцэрлэг барих сайн үйлсийн аянд иргэн бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Монголын бурханы шашины Буяны далай дэлгэрүүлэгч Содномжамцолин хийдийн тэргүүн лам Б.Мөнхсайханы санаачлагаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт 108 хүүхдийн цэцэрлэг бүтээн байгуулах сайн үйлсийн аяныг 2016 оны 01 дүгээр сарын 08 ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд аян ирэх 06 сарын 08 хүртэл үргэлжилэх юм.
Бид бүхэн өдөрт 50 төгрөг,сард 1500 төгрөг,5 сард 7500 төгрөгөөр Монголын ирээдүй болсон бяцхан дүү нартаа өргөө цэцэрлэг бүтээн босгоход 200 мянган сайхан сэтгэлтэй хүн бүр тусалж сэтгэлийн өргөлөө өргөхөд бүтээн байгуулалтын нөхцөл бүрдэх аж.
Тэргүүн лам Б.Мөнхсайхан нь энэхүү аяны өмнө 25 дугаар суваг телевизтэй хамтран 1000 төгрөг сайн үйлсийн аяныг өрнүүлж байжээ. Улмаар 1000 төгрөг сайн үйлсийн аяны мөнгөөр ГССТ-н түлэнхийн тасагт эмчилгээний тоног төхөөрөмж авч өгсөн аж. Ийнхүү хоёрдахь удаагаа дахин сайн үйлсийн аянаа эхлүүлээд байгаа юм.
Та бүхнийг хүндэтгэсэн Лам Б.Мөнхсайхан Буяны далай дэлгэрүүлэгч Содномжамцолин хийдийн Голомт банк 1415105679 Хаан банк5058256722 ДУСАЛ ДУСЛААР ХУРААСАН БУЯНЫГ ДАЛАЙ МЭТ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЬЕ!!! Бидэнтэй холбогдохыг хүсвэл 99120931,89980931