|

60 жилийн дараа томоохон хотууд усан дор орно

saikhnaa 2016/01/13 1170 0

60 жилийн дараа томоохон хотууд усан дор орно

 

Америкийн Сансар огторгуй судлалын хүрээлэн буюу НАСА-гийн мэргэжилтнүүд нэгэн судалгаа явуулаад дэлхийн их усан түрлэгийн ээлжит хугацааг тодорхойлжээ.

Цаг уурын өөрчлөлтийг математик загварчлалд оруулснаар тэрхүү дэлхийн хэмжээний их түрлэг 60 жилийн дараа болох нь тогтоогдов. Ийм дүгнэлтийг тусгай програмын ачаар хийж чадсан аж.

Энэхүү програм дэлхий, бусад гаригуудын хөдөлгөөнийг тооцоолж, олон жилийн туршид хийгдсэн цаг уурын судалгаанууд, дэлхийн далайн усны түвшин, мөсөн уулнуудын хайлалт зэрэг олон хүчин зүйлүүдийг тооцож үзсэн байна.

Гаргаж авсан үзүүлэлтээ тэд супер компьютерт оруулаад олон арван жилийн дараа болох нөхцөл байдлыг тодорхойлсон гэнэ. 60 жилийн дараа мөсөн уулнууд хайлж эхэлнэ гэж эрдэмтэд үзэв.

Тэгэхэд дэлхийн далайн усны түвшин хоёр метр өндөр болох бөгөөд Токио, Лондон, Амстердам зэрэг томоохон хотуудыг усанд автуулах аж. Ингэснээр хүн төрөлхтөний дийлэнх хэсэг үхнэ.

Цаашид далайн усны түвшин нэмэгдсээр 1000 жилийн дараа манай гариг дээр хуурай газар үлдэхгүй юм.

Эх сурвалж www.wikimon.mn
60 жилийн дараа томоохон хотууд усан дор орно

Санал болгох

Сэтгэгдэл

top