БУЭОС-АЙРЕС. /Xinhua/. Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн хамгийн сүүлд гаргасан дэлхийн чансааг Аргентин сүүлийн долоон жилийн түүхэнд анх удаа тэргүүллээ.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт "Copa America” буюу Өмнөд Америкийн улсуудын хөл бөмбөгийн АШТ-ий аваргын төлөөх тоглолтод Аргенин Чилид ялагдсан юм. Гэхдээ Өмнөд Америкийн тус улсын хөл бөмбөгийн шигшээ баг Бразилд болсон 2014 оны ДАШТ-д Германы багт ялагдсанаас хойш нэг жилийн дараа хоёр шат ахин дэлхийн чансааг тэргүүлж байна.
Харин Герман болон Бельгийн шигшээ баг чансаагаараа дэлхийд хоёр болон гуравдугаар байрт оржээ.
Г.Доржханд MONTSAME