Эдгээр 480 хоногийн 390-д нь нийт цалингийн 80 хувийг олгох юм байна. Уг шийдвэр энэ оноос эхлэн хэрэгжиж эхлэх гэнэ.
Үүнээс гадна шинэ хүүхэд төрөх болон үрчлэн авах тохиолдолд бүрт эцэг эхчүүд нь 480 хоногийн цалинтай чөлөө авах эрх үүсч байгаа аж.
Харин эцэг эхчүүд цалинтай чөлөө аваагүй тохиолдолд хүүхдээ найман нас хүртэл ажлынхаа цагийг 25 хувиар бууруулж, бүтэн цалингаа авах эрхтэй байхаар хуулинд заажээ.
Үүнээс гадна Шведийн Засгийн газар хүүхэд бүрт 16 нас хүртэл нь сар бүр 125 ам.долларын тэтгэмж олгодог бөгөөд олон хүүхэдтэй гэр бүлүүдэд тэтгэмжийг мөнгийг нэмэж олгох журамтай юм байна.