|

Дотуур байранд эцэг эхчүүд 8 сая төгрөг хандивлажээ

namuunaa 2015/09/17 1221 0

 Хэнтий аймгийн Батноров сумын 8 жилийн ЕБС нь энэ онд 12 жилийн ЕБС болон өргөжиж түүхт 90 жилийн ойтойгоо золгов.

Төрөлх сургуулийнхаа түүхэн ойд нутгийн удирдлагууд, сургуулийн багш нар, тус сургуулиас төрсөн эрдэмтэн докторууд, үе үеийн төгсөгчид оролцлоо. 
Тус сургууль нь 1925 онд 14 сурагч нэг багштайгаар байгуулагдаж байсан бөгөөд 1940 онд Бага сургууль болон өргөжижээ. Үүнээс хойш 1970 оноос 8 жилийн сургууль болсон бол энэ оноос 12 жилийн сургууль болж 38 багш , 21 ажилтан, 600 гаруй сурагчтай болжээ.
Мөн  нийт төгсөгчид нутгийн иргэд дэмжигчдийн хүчээр сургуульдаа 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ойн хүрээнд 30 гаруй танхим сургуулийн дотоод ажлыг шинэчилсэн бөгөөд тус сургуулийн үе үеийн төгсөгчид өөрсдийн суралцаж байсан анги танхимаа тохижуулсан аж.
Түүхэн ойтой холбогдуулан 1 тэрбум 241 сая төгрөгийн улсын хөрөнгө оруулалттайгаар  150 хүүхдийн дотуур байртай болсон бөгөөд  эцэг эхчүүд 8 сая төгрөгийн хандив өгчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top