|

“ХАЙРЫН БЭЛЭГ” СЭДЭВТ ОЙДОГ ШАВРЫН УРАЛДААН БОЛЛОО

bayaraa 2015/03/31 6522 28

“ХАЙРЫН БЭЛЭГ” СЭДЭВТ ОЙДОГ ШАВРЫН УРАЛДААН БОЛЛОО

 

  2015 оны 3 дугаар сарын 19-ны өдөр цэцэрлэгийн ахлах нас, сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн дунд  ур чадвар, авьяас билгээ дайчлан, хүссэн зүйлээ бодитоор бий болгох бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор "Хайрын бэлэг” сэдэвт ойдог шаврын уралдаан зарласны дагуу тус уралдааны 1-р шат-нд 216 хүүхэд хамрагдлаа. Ойдог шавар нь хүүхдүүд өөрийн оюун санаанд буй зүйлсээ бодит биет болгож сурснаар өөртөө итгэлтэй болох, баримлын шаврыг барихад зөөлөн,  тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг нь сэтгэлзүйг амраан тайвшруулах оюуны амралт болох, ямар нэгэн дүрэмд баригдалгүй өөрийн хүссэнээ бодитоор бий болгох бүтээлч сэтгэлгээ хөгжих, юмсыг олон талаас нь харж хүртэх, өмнөх мэдлэгээ гүнзгийрүүлэх, ойлголтоо бататгах,  бүтээх, ажиглах, анхаарлаа төвлөрүүлэх зэрэг чадварууд нь мэдэгдэхүйц дээшилдэг байна. 2-р шат-ны шалгаруулалтыг БСГ-ын соёлын мэргэжилтэн Б.Ариунаа, Ойдог шавар сургалтын төвийн багш Мандахбаяр, Арт галерейн мэргэжилтэн Батбилэг нар 9 сургуулиас 46 бүтээл, 18 цэцэрлэгээс 71 бүтээл нийт 27 байгууллагаас 117 бүтээл ирүүлснээс  хүүхдийн дүрслэх чадвар,зохиомжийг баяжуулсан байдал, өнгө, хэмжээ харьцаа зэрэг шалгуураар шүүж нийт 18 бүтээлийг шалгаруулав.Шалгарсан бүтээлийн авьяаслаг хүүхдүүдийг 2015 оны 3 сарын 20-ны өдөр эцэг эх, багш нарыг байлцуулан  чадвараар нь шалгаж байр эзлүүлэн дүгнэлээ.

 Сургуулийн өмнөх боловсрол багаараа:
•    1-р байр М.Тэнгис ахлагчтай 6-р цэцэрлэг
•    2-р байр Д.Бат-ирээдүй ахлагчтай 19-р цэцэрлэг
•    3-р байр М.Уранбилэг ахлагчтай 16-р цэцэрлэг
•    Тусгай байр Б.Цэлмүүн ахлагчтай 5-р цэцэрлэг
Ганцаарчилсан төрөлд:
•    1-р байр 23-р цэцэрлэгийн Д.Эрхэмхүслэн
•    2-р байр 15-р цэцэрлэгийн Э.Янжинлхам
•    3-р байр 9-р цэцэрлэгийн М.Билэгт
•    Тусгай байр 24-р цэцэрлэгийн Г.Хулан
•    Тусгай байр 8-р цэцэрлэгийн Б.Цэлмүүн
 

Ерөнхий боловсролын сургууль багаараа:

    1-р байр 17-р сургуулийн 4в анги
    2-р байр Наран цогцолбор сургуулийн 4а анги
    3-р байр 7-р сургуулийн 2б анги
    Тусгай байр Наран цогцолборын 5а анги

Ганцаарчилсан төрөлд:
    1-р  ангиудаас  Баян-өндөр цогцолбор сургууль П.Тэлмүүн

    2-р ангиудаас  7-р сургууль Б.Бат-эрдэнэ
    3-р ангиудаас 14-р сургууль Б.Саруул
    4-р ангиудаас 17-р сургууль Б.Ариунзаяа
    5-р ангиудаас 17-р сургууль Б.Номин-эрдэнэ нар шагналт байрыг тус тус эзэллээ.
    Бяцхан гэлгүй дотоод сэтгэлийн ур, нүдний ур, гарын ур бүхнээ шингээн, сэтгэл зүрхнээсээ бүтээсэн хүүхдүүдийн минь бүтээл олон өдөр  эцэг эх, хүүхдүүд, багш нар, ОХУ-аас ирсэн зочид, МУБИС СӨБС-ийн оюутнууд болон иргэдийн нүдийг хужирлаж сэтгэлийг баясгав. Монгол хүмүүний үе улиран дамжих  бурхан ухаан, дархлах  чадвар нь мөнхөд дундрашгүйгээр ундарч байхыг билэгдэн ерөөе!
 
 эх сурвалж: erdenet.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top