|

Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Хүүхэд бүр Монгол ардын дуу” урлагийн наадам боллоо

bayaraa 2015/02/03 5430 0
 

Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Хүүхэд бүр Монгол ардын дуу” урлагийн наадам боллоо

 

Монгол үндэсний соёлын уламжлалыг хадгалах, хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг дэмжин хөгжүүлж ардын урлагаа хайрлан дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилгоор "Хүүхэд бүр монгол ардын дуу” сэдэвт ардын дуугаа хэн сайн дуулах вэ? хүүхдийн урлагийн наадам амжилттай болж өндөрлөлөө.Тус наадам нь 23-р цэцэрлэгийн санаачилгаар Орхон аймгийн СӨББ-ын нийт хүүхдүүдийн дунд анхны жилдээ зохиож буй Боловсрол соёлын газрын төлөвлөгөөт ажлын нэг юм.
     Үндэсний уламжлал, хөгжил болон даяаршлаас үүдэлтэй соёл, нийгмийн харилцааны өөрчлөлтийн зааг дээр Монгол хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаарх бодлого, холбогдох арга хэмжээг оновчтой тодорхойлж, хүүхэд бүрийн хөгжлийн төлөө улс орны эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх  зайлшгүй шаардлага бий болж байна  хэмээн "Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрт тусгасан агуулгыг хэрэгжүүлж байгаагаараа онцлог наадам боллоо.
Хоёрхон чавхдасаар хорвоог уяраах морин хуурын аялгуугаар эхэлсэн тус наадмыг БСГ-ын дарга О.Ариунгэрэлт нээж наадамд оролцогч хүүхдүүддээ амжилт хүсэн ерөөв.
-    Эхний I шатыг анги бүлгээрээ дуулсан дуугаа СD дээр бичлэг хэлбэрээр өгч  шалгаруулснаас
1-р байрыг 9-р цэцэрлэгийн "Үглээ шаазгай” дуу
2-р байрыг Дэгдээхэй цэцэрлэгийн "Хотгойдын унага” дуу
3-р байрыг 17-р цэцэрлэгийн "Боодогтой сэвгэр” дуу
Тусгай байрыг Оюу цэцэрлэгийн "Шигшрэгийн ай” дуунууд тус тус байр эзэллээ.
-    2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 23 цэцэрлэг өөрийн цэцэрлэгийн урлаг зааланд  бага нас, ахлах нас гэсэн ангилалаар  гоцлол дууны  аварга  шалгаруулах  II шатны наадмыг зохион байгуулав.
Бага насны ангилалд:
1-р байр:-Оюу цэцэрлэгийн Б.Нарансолонго "Шигшрэгийн ай” дуу
2-р байр:-17-р цэцэрлэгийн Э.Соёл-эрдэнэ "Жангастайгийн орой” дуу
3-р байр:-6-р цэцэрлэгийн Намуун-эрдэнэ "Шигшрэгийн ай” дуу
3-р байр:-Дэгдээхэй цэцэрлэгийн Т.Билэгжаргал "Багаан зан” дуу
Ахлах насны ангилалд:
1-р байрыг 9-р цэцэрлэгийн Б.Содбилэг "Бөхөөжөө гэлгүй яахав” дуу
2-р байрыг 20-р цэцэрлэгийн Б.Анужин "Жийжүү хот” дуу
3-р байрыг 16-р цэцэрлэгийн А.Тэнгэрлэг "Хотгойдын унага” дуу
3-р байрыг 19-р цэцэрлэгийн Э.Анужин "Боодогтой сэвгэр” дуугаараа тус тус байр эзэллээ.
    Хүүхэд бүр  өөрийн онцлог, авьяас билэг, бүтээлч үйлээрээ эрүүл энх,өсөн хөгжих  эрхэм зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бага насны  хүүхдүүдийн  нийтлэг сайн сайхан байдал, хүүхэд нэг бүрийн хөгжлийг хангахад чиглэсэн төрийн бодлогын үндсийг  дэвшүүлэн тавьж, хэрэгжилтийг хангах нөр их ажлыг амжуулахаар хичээл зүтгэл гарган ажилласан тус цэцэрлэгийн удирдлага, багш, ажиллагсад та бүхэндээ наадамд оролцсон анги хамт олон, багш, хүүхдүүдийн нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
эх сурвалж: erdenet.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top