Орц материал :
1 кг тахианы мөч эсвэл бүтэн тахиа
2 ширхэг том төмс
2 ширхэг бөөрөнхий сонгино
1 ширхэг лууван
Соусанд нь :
3 халбага солонгос улаан чинжүүний жан /улаан савтайгаас/
Элсэн чихэр /хүсвэл/ эсвэл 1 халбага зөгийн бал
1 халбага нухсан саримс /5-6 хумс/
1 жижиг халбага нунтаг цагаан гаа
1 жижиг халбага хар перец
Бага зэрэг дашида амтлагч
Хийх аргачлал :
Лууван, сонгино, төмсөө томовтор хэрчинэ.
Тахианы мөч эсвэл хэсгүүдийг чанаж тосыг нь авна. Тостой нь идэх дуртай хүмүүс ингэж чанахгүй шууд хийж болно.
Томоохон саванд бага зэргийн ургамлын тос хийж, чанасан тахиагаа бага зэрэг хуурна.
Дараа нь хэрчсэн ногоогоо нэмж хийгээд хэдэн минут хуурна
Хоолоо таглаад бага гал дээр болгоно. Энэ үед ямар ч ус хийхгүй бөгөөд ногооноос ялгарсан усанд хоол маань болно гэсэн үг.
Соусаа бэлтгэнэ.
Соусанд орох бүх матеериалаа нэг саванд хийж сайтар хутгана. Эсвэл бэлэн тактуритангийн соус худалдан авч хийж болно.
Ногоо болмогц соусаа нэмж хийнэ.
Хагас аяга ус нэмж хийгээд дахин буцалгаж эхэлнэ.
Хажууд нь агшаасан цагаан будаатай халуунаар нь идэхэд тохиромжтой