Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байна. Иймд иргэдийг осгож, хөлдөх аюулаас болгоомжлохыг анхааруулаа.
Өчигдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо "Булгийн ..." тоот хашааны гаднаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд Яаралтай түргэн тусламжаар эмэгтэй хүн хүргэгдэн ирж хэвтлээ" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Гэтэл тодорхой оршин суух хаяггүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, нэрээ хэлэх чадваргүй 30-35 орчим настай эмэгтэй хүн осголт оноштойгоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан аж.
Уг явдлыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Хүлэг