|

Төв аймгийн Баянчандмань жигшүүрт хэрэг суманд гарлаа

namuunaa 2015/09/29 1077 17

Төв аймгийн Баянчандмань суманд энэ сарын 24-нд хүчингийн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал тус сумын төрийн албаны хариуцлагатай албан тушаалтнууд архидан согтуурч, 25 настай Б бүсгүйг хүний ой ухаанд багтамгүй зэрлэгээр хүчирхийлж, гэмтээсэн хэрэг гарчээ.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд сэжигтнээр Х, А, Ү гэх гурван хүнийг татаж, Х-г хэрэгт холбогдуулан хорьсон бол нөгөө хоёрыг нь гадуур байцааж байгаа юм байна. Харин хохирогч Б-н бие хүнд байгаа бөгөөд өдгөө Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Хэрэгт холбогдсон Х, А, Ү нар нь нэг ангийн залуучууд байсан бөгөөд тус бүр сумандаа төрийн хариуцлагатай албыг хашдаг юм. Харин хохирогч бүсгүй Борнуур сумаас тус суманд мал эмнэлэгийн мэргэжилтнээр ирж ажлаад жил гаруй болж байгаа юм байна.

Энэ хэрэг явдал болсныг сонссон Баянчандмань төдийгүй, Борнуур сумын иргэд жигшин зэвүүцэж, жагсаал цуглаан хийж ч магадгүй байгаа гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ.

Д.Үржин

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top