Авлигын хэргээр шалгагдаж буй ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж, намынхаа даргын эсрэг зүйлүүдийг ярилаа. Тэрбээр намын дарга нь санхүүжилт олж ир гэж шахдаг учраас танил ахаасаа мөнгө авч, Н.Энхбаярт өгсөн тухайгаа ярьсан юм. Мөн хорих ангиас илгээсэн захиа, шахалт дарамтаар ажлаа өгсөн тухай ний нуугүй ярив. Үүнтэй холбогдуулан түүнд маш их дарамт ирж байгаа аж. Иймээс хуулийн байгууллагаас Г.Шийлэгдамбын амь насыг аюултай байдалд байгаа, мөн гадны нөлөөллөөр амь насанд нь халдаж болзошгүй гэсэн үндэслэлээр хамгаалалтад авчээ. Г.Шийлэгдамба нь авлигын хэргээр саатуулагдаж байгаад өдгөө батлан даалтад гаран шалгагдаж байгаа юм.
Т.Болормаа