Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт
буруутгагдаад, улмаар хуулийн байгууллагад удаан хугацаанд шалгагдаж буй
"Жаст” группын Ерөнхийлөгч асан Ш.Батхүүг батлан даалтад гаргаад нэлээд
хугацаа өнгөрсөн билээ. Түүнийг гадуур батлан даалтад байх хугацаанд нь
гадагшаа гарах эрхийг нь хязгаарласан байдаг юм.
Одоогоор тэрбээр эмнэлэг болон гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирсан байгаа ч гадаадад нарийвчилсан шинжилгээ өгөх шаардлагатай байгаа аж. Тиймээс Ш.Батхүү гадаадад шинжилгээнд орох хүсэлтэй байгаагаа хуулийн байгууллагад гаргажээ. Харин одоогоор прокурорын байгууллагаас түүний тавьсан хүсэлтэд хариу өгөөгүй байгаа аж.
Ш.Батхүүгийн хувьд чихрийн шижин өвчтэй бөгөөд өвчин нь хүндэрсний улмаас гар, хөл нь мэдээгүйжиж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзэн батлан даалтад гарсан юм.
Өглөөний сонин