Өөрөөр хэлбэл улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн 4400 гаруй тонн өвсийг үнэгүй, 2015 онд бүрдүүлсэн 4700 орчим тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгохоор болсон байна.
Үнийн зөрүүг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Улсын нөөцөөс олгосон өвс тэжээлийг энэ оны гуравдугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлж, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.
Түүнчлэн өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгуудад олгох "УАЗ-22069” автомашины хуваарь, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Ж.ЧИМЭГ