Орхон аймгийн төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нэгдэн "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хаягдлын далангаас үүдэлтэй цагаан тоосны дэгдэлтийн талаар Говил багийн 100 орчим иргэний дунд хэлэлцүүлэг явуулжээ. Иргэдээс гарсан саналыг тусган гурван заалт бүхий хүсэлтийг нэгдүгээр сарын 22-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захиргаанд хүргүүлжээ. Уг шаардлагад Говил багийн иргэдийг "Эрдэнэт медикал” оношилгооны төвд үнэ төлбөргүй оношилгоонд хамруулах, айл өрхийн нэг гишүүнийг "Эрдэнэт үйлдвэр” ХХК эсвэл түүний харьяа үйлдвэрүүдэд ажилд оруулах, нөхөн төлбөр олгох тухай заалт оржээ.
Сүүлийн
хоёр жилд цагаан тоосны дэгдэлт огцом ихэссэн гэж Говил багийн иргэн
Б.Дорж хэлж байна. Тиймээс тоос дарах аргыг шинэчилж, илүү боловсронгуй
болгох шаардлагатай хэмээв.