Говил багийн хүүхдүүд автобустай боллоо
Орхон аймгийн Баян-Өндөр сумын алслагдсан багуудын нэг Говил багийн хоёрдугаар сургуулийн сурагчид хүүхдийн автобусаар зорчдог болжээ. Тус сургууль хүүхдийн автобустай
болсноор 500 гаруй сурагч эрдмийн аяндаа саадгүй зорчдог боллоо.
Говил баг нь нутаг дэвсгэрийн хэмжээ том, тархсан байрлалтай учраас 5 км-ийн холоос сургуульдаа ирдэг хүүхдүүд байдаг бөгөөд унааны асуудлаас болж 100 орчим сурагч өөр сургуульд явдаг байжээ.