Монгол улсад хаягжилтын тухай хууль
батлагдсанаар манай аймагт шинээр байгуулагдсан 3 багийн айл өрхийг
хаягжуулах ажил эхэлсэн. Тус ажлыг 2014 оны 12-р сарын 31 хүртэл хийж
дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч дээрх багуудын айл өрхүүдийг бүрэн
хаягжуулж чадаагүй байна.
Даваат, Уртын гол, Яргуйт багийн хаягжилтын ажлыг 2015 оны 6-р сарын 1 хүртэл үргэлжлүүлэн хийхээр болсон байна.
Хаягжилтын ажил удаашралтай байгаагийн шалтгаан нь иргэд өөрсдийн эзэмшлийн газрыг дур мэдэн сунгасны улмаас уг газрын гэрчилгээний зураг зөрөх, мөн гэрчилгээгээ банкны барьцаанд тавьсан байгаа зэргээс болж байгааг албаны хүн мэдээллээ Яргуйт баг нийт 1256 өрхтэй бөгөөд одоогоор 1030 орчим өрх буюу 80 гаруй хувь нь хаягжилтын ажилд хамрагдсан байна.
Харин Даваат баг дээр хаягжилтын ажил 30 гаруй хувьтай буюу тус багийн 1106 өрхийн 400 орчим өрх шинэ хаягтай болсон бол Уртын гол багийн 782 өрхийн 437 хаягжилтад хамрагджээ. Шинээр хаягтай болохын тулд тухайн иргэн үл хөдлөх хөрөнгө болон газрын гэрчилгээгээ кадастрын координаттай зургийн хамт Баян-Өндөр сумын газрын албанд хандаж хаягжилтаа бичүүлэх ёстой аж. Үүний дараа Газрын албанд хандаж бүртгэл мэдээллийн санд хаягийн өөрчлөлтийг оруулах гэсэн дарааллаар хаягийн шинэчлэлийг хийлгэх юм байна.

Сэтгүүлч: Н.Цэнд-Аюуш erdenet.mn