"Facebook" сүлжээг үндэслэгч Марк Цукербергийн хөрөнгө 50 тэрбум долларт хүрч дэлхийн баячуудын жагсаалтад дөрвөдүгээрт орж иржээ. Facebook 2015 оны санхүүгийн тайлангаа нийтэлсний дараа тус компанийн үнэт цаасны ханш өсчээ.
2015 оны сүүлчийн улиралд Facebook –ийн орлого 44 хувиар өсчээ. 31 настай Цукерберг Amazon –ийг үндэслэгч Жефф Безос (49.1 тэрбум долларын хөрөнгөтэй), Movil SAB компанийн эзэн Карлос Слим (49 тэрбум) нарыг ардаа орхилоо.
Дэлхийн баячуудын жагсаалтыг Microsoft –ийг үндэслэгч Билл Гейтс, Inditex буюу Zara дэлгүүрийн сүлжээний эзэн Амансио Ортега (Испани) Америкийн нэртэй хөрөнгө оруулагч Уоррен Баффет нар тэргүүлж байна.
Он гарсаар эхний таван баянаас зөвхөн Цукерберг хөрөнгө чинээгээ нэмэгдүүлж (9.5 хувиар) чаджээ.