|

УЛС ОРНЫ ОРШИН ТОГТНОХОД АЮУЛ АВЧРАХ МЭДЭГДЭЛ

tonshuul 2016/02/08 648 0

УЛС ОРНЫ ОРШИН ТОГТНОХОД АЮУЛ АВЧРАХ МЭДЭГДЭЛ

 



2015 оны 9 дүгээр сарын 3-нд Хятадын нийслэл Бээжинд болсон Дэлхийн II дайны ялалтын баярт оролцоод ирсэнийхээ дараахан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн "том санаачлага” гаргаж буйгаа УИХ-ын индэр дээрээс яаран зарлав. Энэ бол Монгол Улсыг "төвийг сахисан орон” болгох санаачлага байлаа. Ц.Элбэгдоржийн хэлснээр манай улс төвийг сахих чухал шалтгаан нь манай улсын туулж ирсэн түүх, газар зүйн байршил, сонгож авсан замын онцлог, эрх ашигт төвийг сахих статусын зарчим, мөн чанар нийцэж байгаа бөгөөд уг бодлого нь тухайн оронд бусад улстай эрх тэгш, тэнцвэртэй харилцах боломж олгох гэнэ. Мөн олон улсын байдал, дэг журам цагийн эрхээр өөрчлөгдөж, шинэчлэгдэх үед сахих үйл ажиллагаа нь хамгийн тогтвортойд ордог учир уг статусыг хэрэгжүүлэгч улс оронд л тухайн бодлогоо засварлах, шинэчлэх, зогсоох онцгой бүрэн эрх хадгалагддаг хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэв.
 
Дээрх санаачлага Монголын зарим иргэний хувьд сайхан сонстож магадгүй юм. Үүний зэрэгцээ түүний санаачлага Монголд төдийгүй дэлхийд хосгүй чухал алхам боллоо хэмээн захиалгын зусардсан нийтлэлүүд цуварч байна. Гэвч бодит байдлыг эрүүл ухаанаар бодоход түүний өрнөдийн зөвлөхүүдийн хийлгэж байгаа "санаачлага" улсад тус болох бус, харин Монгол улсын тусгаар тогтнолд тун аюултай. Яагаад вэ? 
Монголын тусгаар тогтнолын үндсэн асуудал түүний өмнөд хөрш Хятадтай түүхэн холбоотой байж иржээ. 1911 онд Монгол язгууртнууд мөхөх нь нэгэнт тодорхой Манж Чин улсаас тусгаарлаж буйгаа зарласан боловч, өөрийгөө Манж гүрний залгамжлагч гэж үздэг шинэ Хятад улс үүнийг огт хүлээн зөвшөөрөөгүй юм. Энэ үед АНУ Хятадыг дэмжиж байжээ. Гэвч Гадаад Монголыг өөрийн нөлөөний бүс болгох гэсэн Хаант Оросын дэмжлэгтэйгээр Монгол язгууртнууд Гадаад Монголд өөртөө эзэн мэдэх үлэмж эрхийг олж авав. Харин 1945 онд Дэлхийн II дайнд ялсан И.Сталин Өвөр Монголын тусгаар тогтнолын асуудлаар Хятадад хүчтэй шахалт үзүүлсний эцэст Хятад нь Гадаад Монголыг тусаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн ажгуу.
 
Гэвч Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг мөн гэх үзэл Хятадад өнөө хүртэл хүчтэй хэвээрээ ажээ. Хятадад жирийн ажилчнаас өгсүүлэн удирдагчид нь хүртэл Монголыг өөрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг нь үнэн. Тэд үүнийгээ нэг их нууж хаадаггүй. Жишээлбэл, 2014 оны зун Монголд айлчилсан Хятадын удирдагч Ши Жинпин монголчуудад хандан нэгэн зүйл сануулсан. Ши дарга Монгол Улсын ИХ-ын чуулганд үг хэлэхдээ Д.Нацагдоржийн "Миний нутаг” шүлгийг уншсаныг олон улсын ажиглагчид Монголыг тэр өөрийн нутаг гэж үздэгээ илэрхийлсэн хэрэг гэж тайлсан билээ. Мөн айлчлалынхаа үеэр Ши дарга эхнэрийн хамт Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочлохдоо түүнд хандан "Айлчлал маань хэдийгээр богино хугацаанд болсон боловч маш дотно найрсаг болж, садан төрлөө эргэж тойрч байгаа мэт санагдаж байна” гэж хэлснийг Хятадын бүх радио тв мэдээгээрээ дамжуулсан байна. 

Гэвч Хятадууд Монголыг ингэж үздэг хэрнээ яагаад ямар нэг бодитой алхам хийж зүрхлэхгүй байна вэ? Учир нь, энэ бол өнөөгийн Монгол Улс байр сууриараа хүчирхэг гүрнүүдтэй эрх ашгаа холбож чадсаны үр дүн билээ. Ялангуяа Монгол Улс оршин тогтнож буй бодит шалтгаан бол ОХУ юм. Гэвч Орос Монголын тусгаар тогтнолд зөвхөн найртай сайхан сэтгэлээр туслаагүй гэдэг нь тодорхой байдаг. Оросын судлаач А.Храмчихины бичсэнээр, дорно зүгээс Орост учрах аюулын гол бамбай нь Монгол Улс болж иржээ. Үүгээр зогсохгүй, Москвагийн Улс төр, цэргийн шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал тэрбээр Оросыг түрэмгийлэх жинхэнэ аюул нь Сибирийг өөрийн ирээдүй болгон харж буй Хятад хэмээн үздэг тул Монголын хүчин зүйлийг ихээхэн чухалчилдаг. Нөгөө талаар, АНУ тэргүүтэй өрнийн гүрнүүд ч өнөөгийн Монголыг өөрийн эрх ашгийн хүчин зүйл болгон харах болсон билээ.
 
Хятадын Бээжин хотноо зохиогдсон их баярт оролцоод ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахисан орон болох санаачлага гаргаснаараа Монголыг ОХУ бусад гүрнүүдтэй холбосон эрх ашгийн хүрээнээс гаргаж, ганцаардуулах алхам хэрэгжүүлж эхлэв. Энэ бол Монгол ба бусад гүрнүүдийн хооронд орших бодит эрх ашгийн тэнцвэрийг хэзээ ч эвдэгдэж болох хоосон тунхагаар сольж байгаа хэрэг юм. Орос Хятад улсууд хооронд сүүлийн 10 жил түүхэндээ байгаагүй ойрын хамтын ажиллагаа явуулж байгаа билээ. Энэ нь нэг туйлт хүчний харьцааг дэлхий дээр бий болгоод байгаа Вашингтоны эрх баригчдыг сөрөн зогсох хойд урд хөрш улсуудын холбоо бий болсон нь Америкд огтхон ч таалагдахгүй. Орос, Хятадын голд стратегийн байршилтай орших Төвийг сахисан статустай Монгол улс ирээдүйд энэ хоёр улсын холбоог таслах "Хэрүүлийн алим" ч болох төлөвлөгөө явж байгаа юм бол уу гэж харагдаж байна. Тэгэхээр энэ тунхаг мэдээж нэг л улсад ашигтай.
Монголын тусгаар тогтнолын үндсэн асуудал түүний өмнөд хөрш Хятадтай түүхэн холбоотой байж иржээ. 1911 онд Монгол язгууртнууд мөхөх нь нэгэнт тодорхой Манж Чин улсаас тусгаарлаж буйгаа зарласан боловч, өөрийгөө Манж гүрний залгамжлагч гэж үздэг шинэ Хятад улс үүнийг огт хүлээн зөвшөөрөөгүй юм.
 
Энэ үед АНУ Хятадыг дэмжиж байжээ. Гэвч Гадаад Монголыг өөрийн нөлөөний бүс болгох гэсэн Хаант Оросын дэмжлэгтэйгээр Монгол язгууртнууд Гадаад Монголд өөртөө эзэн мэдэх үлэмж эрхийг олж авав. Харин 1945 онд Дэлхийн II дайнд ялсан И.Сталин Өвөр Монголын тусгаар тогтнолын асуудлаар Хятадад хүчтэй шахалт үзүүлсний эцэст Хятад нь Гадаад Монголыг тусаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн ажгуу. Гэвч Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг мөн гэх үзэл Хятадад өнөө хүртэл хүчтэй хэвээрээ ажээ. Хятадад жирийн ажилчнаас өгсүүлэн удирдагчид нь хүртэл Монголыг өөрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг нь үнэн.
 
Тэд үүнийгээ нэг их нууж хаадаггүй. Жишээлбэл, 2014 оны зун Монголд айлчилсан Хятадын удирдагч Ши Жинпин монголчуудад хандан нэгэн зүйл сануулсан. Ши дарга Монгол Улсын ИХ-ын чуулганд үг хэлэхдээ Д.Нацагдоржийн "Миний нутаг” шүлгийг уншсаныг олон улсын ажиглагчид Монголыг тэр өөрийн нутаг гэж үздэгээ илэрхийлсэн хэрэг гэж тайлсан билээ. Мөн айлчлалынхаа үеэр Ши дарга эхнэрийн хамт Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочлохдоо түүнд хандан "Айлчлал маань хэдийгээр богино хугацаанд болсон боловч маш дотно найрсаг болж, садан төрлөө эргэж тойрч байгаа мэт санагдаж байна” гэж хэлснийг Хятадын бүх радио тв мэдээгээрээ дамжуулсан байна. 

Гэвч Хятадууд Монголыг ингэж үздэг хэрнээ яагаад ямар нэг бодитой алхам хийж зүрхлэхгүй байна вэ? Учир нь, энэ бол өнөөгийн Монгол Улс байр сууриараа хүчирхэг гүрнүүдтэй эрх ашгаа холбож чадсаны үр дүн билээ. Ялангуяа Монгол Улс оршин тогтнож буй бодит шалтгаан бол ОХУ юм. Гэвч Орос Монголын тусгаар тогтнолд зөвхөн найртай сайхан сэтгэлээр туслаагүй гэдэг нь тодорхой байдаг. Оросын судлаач А.Храмчихины бичсэнээр, дорно зүгээс Орост учрах аюулын гол бамбай нь Монгол Улс болж иржээ. Үүгээр зогсохгүй, Москвагийн Улс төр, цэргийн шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал тэрбээр Оросыг түрэмгийлэх жинхэнэ аюул нь Сибирийг өөрийн ирээдүй болгон харж буй Хятад хэмээн үздэг тул Монголын хүчин зүйлийг ихээхэн чухалчилдаг.
 
Нөгөө талаар, АНУ тэргүүтэй өрнийн гүрнүүд ч өнөөгийн Монголыг өөрийн эрх ашгийн хүчин зүйл болгон харах болсон билээ. Хятадын Бээжин хотноо зохиогдсон их баярт оролцоод ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахисан орон болох санаачлага гаргаснаараа Монголыг ОХУ бусад гүрнүүдтэй холбосон эрх ашгийн хүрээнээс гаргаж, ганцаардуулах алхам хэрэгжүүлж эхлэв. Энэ бол Монгол ба бусад гүрнүүдийн хооронд орших бодит эрх ашгийн тэнцвэрийг хэзээ ч эвдэгдэж болох хоосон тунхагаар сольж байгаа хэрэг юм.
 
Орос Хятад улсууд хооронд сүүлийн 10 жил түүхэндээ байгаагүй ойрын хамтын ажиллагаа явуулж байгаа билээ. Энэ нь нэг туйлт хүчний харьцааг дэлхий дээр бий болгоод байгаа Вашингтоны эрх баригчдыг сөрөн зогсох хойд урд хөрш улсуудын холбоо бий болсон нь Америкд огтхон ч таалагдахгүй. Орос, Хятадын голд стратегийн байршилтай орших Төвийг сахисан статустай Монгол улс ирээдүйд энэ хоёр улсын холбоог таслах "Хэрүүлийн алим" ч болох төлөвлөгөө явж байгаа юм бол уу гэж харагдаж байна. Тэгэхээр энэ тунхаг мэдээж нэг л улсад ашигтай.
DMNN

Санал болгох

Сэтгэгдэл

top