Tsogtgerel Bat
Энэ зүйлийн тухай ярихгүй бол үнэхээр болохгүйн ээ!Лондонгийн шүүх дээр Сангийн яам, Эрдэнэтийн ХХК-ийн төлөөлөгч нар ялагджээ.
Ялагдсан гэхэд ч хэцүү юм. Хандах ёсгүй шүүхдээ хандаж Монгол Улсын цорын ганц гадаад авлага болох "Балхашийн өрийн" асуудлаар гомдол гаргаад шүүхэдсэн байх юм. Өмнө нь Казахын тал уг асуудлыг харилцан ярилцах, ядаж аль шүүхээр орж маргаанаа эцэслэх талаар тохирох гэсэн боловч Монголын тал Лондонгийн шүүхэд шууд хандсан байна.
Гэтэл Лондонгийн шүүх "Манай шийдвэрлэх асуудал биш байна" гээд хамгийн аймаар нь Казахстаны Засгийн газрын гаргасан хуулийн зөвөлгөө, өмгөөлөгчийн зардал болох 200,000 фунт стерлингийн (600 сая орчим төгрөг) зардлыг Монгол Улсын Засгийн газар ТӨЛ! гээд энэ шийдвэрт давж заалдах эрхгүйгээр хэргийг хаав.
Энэ хариуцлагагүй байдалд дүгнэлт хийж, буруу шийдвэр гаргаж улсад ихээхэн хохирол авчирсан этгээдүүдийг хайн илрүүлж хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байна. Лондон руу Сангийн яамны асуудал эрхэлсэн газрын дарга нар явсан гэх мэдээллүүд байгаа бөгөөд уг асуудлыг сайтар судлан хууль хяналтын байгууллагуудад хандах нь зөв гэж үзэж байна.
Хэлэх үг олдохгүй зүйлүүд биднийг тамласаар л.
http://en.trend.az/casia/