|

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд

saikhnaa 2016/02/15 631 0

 

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
 Ойрын хоногуудад ихэнх нутгаар жавартай хүйтэн байна.


2016 оны хоёрдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 34-39 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.


2016 оны хоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 19-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд зүүн зүгийн нутгаар, 15-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 14, 15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган  шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 50-55 хэм, өдөртөө 36-41 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Санал болгох

Сэтгэгдэл

top