"Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай улс төрөөс зай барьж хэсэг хугацаанд нам гүмхэн байсан ч сонгуулийн сургаар улс төрд эргэн ирсэн.
Тэрбээр сар шинийн өмнө МУГЖ Ш.Дашдондог, С.Амармандах нарын дуулж клипжүүлсэн "Монголоороо байгаасай” дууг клип, дуучинтай нь тасдан авч өөрийн болгон дуулсан нь нэг хэсэгтээ л цахим ертөнцөд сэдэв болж, ард түмний дунд хит болсон.
Тэгвэл Л.Гүндалай тус дууныхаа клипний талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан уралдаан зарлажээ. Улмаар өөрийнх нь талаар сайн эвлүүлэг хийсэн хүнд их хэмжээний мөнгө өгнө хэмээн амлаж, зарим хүмүүст баярласан талахрснаа илэрхийлэв.
Тэрбээр "Сайн байцгаана уу? Сайхан эвлүүлэг хийсэн, мөн share
хийсэн, Like дарсан, сайхан сэтгэгдэл бичиж урам өгсөн, сайхан сэтгэлтэй
эрхэм хүмүүн та бүхэндээ маш их баярлаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд
амьдралд нь эрүүл энх, аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна.
Тренд үг, Монголоороо байгаасайг оруулсан сайхан эвлүүлэг хийсэн
хүмүүст ихэд баярлах бөгөөд өндөр урамшуулалтай болно. Ард олон Like,
share зэргээрээ дүгнээд өгөх болно. Өнөөдрөөс эхлээд 21 хоногийн дараа
дүнг зарлана. Идэвхитэй оролцоорой.” Хэмээн бичжээ.
Bolod.mn ЧОЙ