|

Л.Гүндалай С.Жавхлангийн дууг хулгайлж дуулсан болох нь илчлэгдлээ

saikhnaa 2016/02/02 819 0

Л.Гүндалай С.Жавхлангийн дууг хулгайлж дуулсан болох нь илчлэгдлээ

 

Хөвсгөлчүүдэд "гологдсон хүү" гэгдэх болсон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай "Монголоороо байгаасай" хэмээх шинэ дуу дуулж, сонгогчиддоо "гэнэтийн бэлэг" барьсан.

 

Орхон аймагт нэр дэвшихээр болсон Л.Гүндалай гурил, будаа гуулин бурхан хүртэл тарааж үзсэн төдийгүй ийнхүү дуулж нэг үзэв.

 

Гэвч мань хүний дуулсан дуу хулгайнх болох нь илчлэгдэж байна. Тодруулбал дуучин С.Жавхлан уг дууг дуулж, дүрсжүүлэхээр бэлдэж байтал Л.Гүндалай гялс хулгайлж, дууриаж дуулаад олон нийтэд цацсан гэнэ.

 

Энэ талаар С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг өөрийн цахим хуудаснаа "Гүндалай гэж энэ хүн миний ханийн дүрсжүүлэх гээд бэлдэж байсан дууг бушуухан шиг дуурайж дуулаад дүрсжүүлсэн байх юм. Ингэж дуулсанаар Монголчуудын дунд оноо нь өснө гэж тооцсон бололтой. Үзэхлээр л инээд хүрээд инээчээд болохгүй юм кккк" хэмээн бичжээ.

 

www.mnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top