15-хан насандаа анхны уран бүтээл болох "16 нас” дуугаа дуулж, урлагийн ертөнцөд албан ёсоор орж ирсэн,
улмаар НҮБ-ын элч дуучин болтлоо томорч МУГЖ
алдрыг хүртсэн Т.Ариунаа урлагтай нөхөрлөөд 30 жилийн нүүр үзжээ.
Тэрбээр энэ ойдоо зориулж тоглолт хийхээр бэлтгэлдээ орсон аж. Харин хэд
хоногийн өмнө гавьяат маань нас нэмсэний баяраа найз нөхөд, гэр
бүлийнхэнтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэжээ.
Дуучин бүсгүйн
урлагт зүтгэсэн 30 жилийн ой болон төрсөн өдрийн баярт зориулж нэгэн
нэвтрүүлэгт фэнүүдтэй нь оролцуулж гэнэтийн бэлэг барьсан байна.
Т.Ариунаатай жигтэйхэн адилхан, андуурмаар инээдэг фэн нь ч дуу дуулж
бэлэг барьжээ. Түүнийг гадуур явж байхад нь "Ариунаа байна” гэж шивэр
авир хийх хүмүүс ч олон таардаг гэнэ. Тийм адилхан имижийг бүрдүүлсэн
эмэгтэй шүтэн бишрэгч байдаг аж.
Мөн гавьяатын дууг дуулах
дуртай, түүнээс үлгэр дууриалал авдаг олон фэнүүд нь өөрсдийн гэсэн
бэлгээ бэлтгэж дуучин бүсгүйд өргөн барихад баярлаж, догдолсон
Т.Ариунаа баярын нулимсаа нууж чадаагүй юм.
Дээр нь хоёр
сайхан хүү нь ч ээждээ гэнэтийн бэлэг барьжээ. Харин халамжит хань Буяа
нь харагдаагүй бөгөөд тэрбээр эхнэрийнхээ бүх арын албаны ажил төрлийг
гүйцэтгэх их даалгавартай яваа гэнэ.
Ийнхүү урлагийн ертөнц, рок попынхны тэргүүнд явдаг дуучин бүсгүй урлагт зүтгэсний 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэх нь ээ.